Таны байршил Дүрэм журам Сургалт КТМС-ийн дэргэдэх "Багшийг дэмжих сан"-гаас доктрант багш нарт тэтгэлэг олгох журам

КТМС-ийн дэргэдэх "Багшийг дэмжих сан"-гаас доктрант багш нарт тэтгэлэг олгох журам

ШУТИС.  КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК, МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛИЙН  ДЭРГЭДЭХ “ БАГШИЙГ ДЭМЖИХ САН” – ГААС  ДОКТОРАНТ  БАГШ НАРТ  ТЭТГЭЛЭГ  ОЛГОХ ЖУРАМ

I.    Нийтлэг  үндэслэл:
Багшийг  дэмжих сан”-гийн зорилго нь багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах,

 

мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх,  сургуульд  докторын зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх, залуу багш нарын докторантурт суралцах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, орлогоо нэмэгдүүлж  нийгмийн  асуудлаа шийдвэрлэхэд    чиглэгдэнэ. Докторантурт суралцаж буй КтМС-ийн багш нарт  тэтгэлэг олгоход  энэхүү журмыг баримтлана.

II.    Тэтгэлэг  олгох  хэмжээ:

    Докторантурт суралцаж буй КтМС-ийн  багш нарт 500.000 төгрөгний тэтгэлэгийг  1 удаа  олгоно.

III.    Тэтгэлэг  олгох  хугацаа:

    Докторант багш уг тэтгэлэгийг  докторантурт суралцаж байх хугацаандаа  сургалтын болон хамгаалалтын  үеийн алинд ч  авч болно.
    Докторант багш  тэтгэлэгийг    зөвхөн  докторантурын  3 жилийн хугацаанд авах эрхтэй.
    Сургалтын 3 жилээс цааших хугацаанд тэтгэлэг олгохгүй.  

IV.    Тэтгэлэгт  хамрагдсан багшийн үүрэг, хариуцлага

    Докторант багш  докторантурт суралцаж байх хугацаандаа  эрдэм судлалын ажлаа хичээлийн  жил, улирал, сараар нарийвчлан төлөвлөж, түүнийгээ багийн профессор, салбарын эрхлэгчээр  батлуулан гүйцэтгэсэн ажлын  тодорхой тайлан бичсэний үндсэн дээр  гүйцэтгэлээ дүгнүүлж  доктор оюутны аттестатчлалд  бүрэн хамрагдсан байна. 
    Тэтгэлэгт хамрагдсан багш  суралцсан 3 жилийн хугацаандаа  докторын зэргээ хамгаалсан байна.
    Докторантурын сургалтын  3 жилийн хугацаанд  докторын зэргээ хамгаалаагүй  тохиолдолд  авсан  тэтгэлэгийг  буцаан төлнө.

V.    Тэтгэлэг  олгох 

    Тэтгэлэгийг багшийн хүсэлтийг  харгалзан захирлын зөвлөлөөр  хэлэлцэн  захирлын тушаалаар олгоно.
    Докторант багш  өөрийн сургуультай  гэрээ хийсний үндсэн дээр  уг  тэтгэлэг  олгогдоно.

Тэтгэлэг авахад  бүрдүүлэх материал:

1.    Докторантурт  элссэн тушаал
2.    Сэдэв, удирдагчийн баталгаажсан баримт буюу удирдагчийн  тодорхойлолт
3.    Профессорын багийн хурлын протокол
4.    Өөрийн тэтгэлэг хүссэн өргөдөл