Таны байршил Оюутан Оюутны үйлчилгээ

Оюутанд үзүүлэх үйлчилгээ

100-300 хүний суудалтай 3 лекцийн танхим, 40-50 хүний суудалтай 9 хичээлийн танхим, 20-30 хүний суудалтай 3 хичээлийн танхим, спорт залтай. 100 хүний суудалтай багш, оюутны цайны газар, ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагийн хооронд үйлчилдэг. 350 оюутны багтаамжтай, нийтийн зориулалтаар ашиглах телевизор, систем хөгжимтэй, нийтийн гал тогооны өрөө, ус буцалгагч, хөргөгчтэй, нийтийн эрэгтэй, эмэгтэй халуун устай, мөн хувцас угаалгын үйлчилгээг үзүүлдэг.

Тээш хадгалах өрөө, 30 хүний суудалтай 1000 гаруй номын фонд бүхий номын сантай, 2 уншлагын танхим, 20 компьютер бүхий интернэт танхимтай.

Номын сан. Нийт 20780 номын фондтой, 100 уншигчдын суудалтай, номын сангийн Е каталоги болох “LIB4U” програмын тусламжтайгаар шаардлагатай ном, сурах бичгийг номын нэр, зохиогч, редактор, түлхүүр үг, сэдэв зэрэг үзүүлэлтээр хайх боломжтой.  5 төрлийн сонин, мэргэжлийн 12 сэтгүүл зэргийг улирал тутам захиалдаг.
Сургалтын дараах лабораториудаар үйлчилж байна.  Компьютерийн төв, CISCO regional academy, Програмчлалын технологийн лаборатори, Хиймэл оюуны лаборатори, Тоон техникийн лаборатори, Микро электроны лаборатори, Бизнесийн удирдлагын сургалтын пүүс, Е - бизнесийн лаборатори, Гадаад хэлний лаборатори зэрэг болно. Эдгээр лабораториудад нийт 350 гаруй компьютер интернэтэд холбогдсон байна.