Таны байршил Typography The News Эдийн засаг, менежментийн салбарын түүхэн хөгжил

Эдийн засаг, менежментийн салбарын түүхэн хөгжил

Имэйл Хэвлэх PDF

Манай салбарын түүхэн хөгжлийг авч үзвэл 1959-1962 онд Эдийн засгийн дээд сургуульд улс ардын аж ахуйн факультетын харьяанд Үйлдвэрийн эдийн засгийн тэнхим /эрхлэгч нь доцент дэд эрдэмтэн Л.Гүржав (1959-1962)/ байгуулагдсанаар суурь нь тавигдсан. 1960-аад оны дундуур сургуулиудийг шинээр байгуулсан буюу зарим тэнхимүүдийг өөр сургуульд шилжүүлснээр факультет, тэнхмийн бүтцэд өөрчлөлт орсон байна.

 

Тухайлбал Инженер - эдийн засгийн факультетыг МУИС-ийн харъяа Политехникийн дээд сургуульд шилжүүлж бүтцэд өөрчлөлт оруулснаар Үйлдвэр, барилга, тээврийн эдийн засаг зохион байгуулалт төлөвлөлтийн тэнхим, Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхим тус тус байгуулагдсан юм. 1960-аад оны сүүлчээр ИЭЗФ нь Политехникийн дээд сургуульд нийтлэг үйлчилгээ явуулах болсон байна. ИЭЗФд ажилчин залуучуудын бэлтгэл анги, гадаадад суралцах оюутны бэлтгэл ангиуд харьяалагдах болсноор орлогч деканы орон тоо бий болсон бөгөөд энэ орон тоон дээр багш Л.Гүрбазар, Е. Гэрэлчулуун, З.Биндэръяа, Д.Бадарч, Х.Пүрэвдагва, Ч.Должинжав 1972-1990 онуудад ажиллаж байв. Инженер эдийн засгийн факультетын харъяалалд 1968-1987 онуудад үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалтын тэнхим /эрхлэгчээр дэд эрдэмтэн доцент Н.Цэнд, дэд эрдэмтэн Т.Дорж/, салбарын эдийн засгийн тэнхим /эрхлэгчээр дэд эрдэмтэн П. Санги-Очир, ахлах багш Б.Энэбиш/, Улс төр эдийн засгийн ухааны тэнхим /эрхлэгчээр дэд эрдэмтэн доцент Н.Чулуундорж, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ц.Даваадорж/, Дээд математикийн тэнхим /эрхлэгчээр дэд эрдэмтэн доцент Д.Шагдар, дэд эрдэмтэн Ч.Раднаа/, Философийн тэнхим /эрхлэгчээр доктор Д.Дагвадорж/, Түүхийн тэнхим /эрхлэгчээр дэд эрдэмтэн Д.Загд/, Биеийн тамирын тэнхим /эрхлэгчээр Д.Содномдорж, С.Нямдаваа Н.Балжир Ч.Дамдиншарав/ харъяалагдаж байсан.
1987-1990 он хүртэл Салбарын эдийн засгийн тэнхим /эрхлэгчээр магистр Д.Бүүвэйбаатар/, 1954 оноос Удирдлагын автоматжуулалтын систем тооцоолох тэнхим /эрхлэгчээр доктор, профессор Д.Бадарч/ гэсэн 2 тэнхим байгуулжээ.
1991 онд ТИС-н харъяанд Инженерийн сургалтын төв, Компьютерийн техник, менежментийн сургууль, байгуулагдсанаар менежментийн салбар шинэчилэн зохион байгуулагдаж, менежмент, гадаад хэл, математикийн тэнхимүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. 1991 – 1993 онд менежментийн тэнхимийн эрхлэгчээр магистр Д.Бүүвэйбаатар, 1993 – 1996 онд доктор, профессор Х.Пүрэвдагва, 1996 онд менежментийн салбарт бизнесийн удирдлагын ба үйлдвэрлэлийн технологийн удирдлагын тэнхимийг байгуулж, бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Х.Пүрэвдагва 1996-2002 онд, үйлдвэрлэлийн технологийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр нь доктор профессор Г.Батхүрэл 1996-2000 онд, доктор Л.Отгонцэцэг 2000-2002 онд, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр магистр С.Тунгалаг, М.Наранцэцэг,. математикийн тэнхимийн эрхлэгчээр магистр Пүрэв-Очир, доктор Д.Базарсад нар ажиллаж байсан байна.
МУТИС-ийг Шинжлэх ухаан технологийн их сургууль болгож 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн тэнхимийн бүтцээс профессорын багт шилжүүлэх болсноор Компьютерийн техник менежментийн сургуулийн менежментийн салбар дараах профессорын багуудад зохион байгуулагдаж сургалт судалгааны ажлыг явуулах болсон байна.
Үүнд: Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын профессорын баг. профессор нь менежментийн салбарын эрхлэгч, доктор профессор Х.Пүрэвдагва, Эдийн засгийн онолын профессорын баг профессор нь доктор профессор Ц.Далай, Санхүү, бүртгэлийн профессорын баг профессор нь доктор Б.Цэрэндорж, Мэдээллийн системийн удирдлагын багийн профессор нь КТМС-ийн дэд захирал доктор Цс.Ганбат, Үйлдвэрлэл, үйл ажиллагааны удирдлагын баг профессор нь доктор профессор Л.Оюунцэцэг “Маркетинг- Олон улсын бизнесийн удирдлагын профессорын баг” профессороор Док (Ph.D), дэд профессор Б.Нарангэрэл нар тус тус ажиллаж байсан.
2005 онд ШУТИС – ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус багийг “Маркетинг- Олон улсын бизнесийн удирдлагын профессорын баг”-ийг Үйлдвэрлэл – үйл ажиллагааны профессорын багтай нэгтгэж “Маркетинг, үйл ажиллагааны удирдлагын профессорын баг”  нэртэйгээр профессороор док (Ph.D), дэд профессор Л. Оюунцэцэг, Эдийн засгийн онолын профессорын багийг Санхүү бүртгэлийн профессорын багтай нэгтгэж “Эдийн засаг, санхүүгийн удирдлагын профессорын баг” болж, профессороор нь доктор, профессор Ц.Далай, доктор С.Доржсүрэн нар тус тус ажилласан.
2007 онд Эдийн засаг, менежментийн салбарыг шинэчлэн байгуулагдаж, Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын профессорын баг, Мэдээллийн системийн удирдлагын профессорын багуудыг нэгтгэн Менежментийн профессорын баг, Эдийн засаг, санхүүгийн  профессорын баг, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг, Эконометрик  үйлдлийн судалгааны профессорын баг болгон өөрчилж тэргүүлэх профессороор нь доктор, профессор Г.Батхүрэл, доктор, дэд профессор Б.Энхтуяа, доктор, профессор Б.Нарангэрэл, доктор, профессор Я.Базарсад нар тус тус ажиллаж байгаа болно.
Менежментийн салбар нь байгуулагдсан үеэсээ 1971 оныг хүртэл аж үйлдвэр, барилга, тээврийн эдийн засагч мэргэжлээр, 1971-оноос тээвэр, барилгын , 1973-оноос аж үйлдвэрийн, 1976 оноос холбооны тус тус салбаруудад инженер эдийн засагч цол бүхий салбарын эдийн засаг, зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтэнг бэлтгэн гаргасан юм. Энэ хугацаанд үйлдвэр, барилга, тээвэр, холбооны салбарт 1627 хүнийг бэлтгэн гаргасан байна.