ШУТИС, КтМС-ийн Эдийн засаг, санхүүгийн профессорын баг Гадаадын өрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Фронтиер Секьюритис ХК-тай хамтран “Recovering Mongolia” олон улсын хурлыг 2009 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Корпорейт зочид буудалд зохион байгууллаа.
Хурлын зорилго нь хөрөнгө оруулалтын төрөл бүрийн боломжуудын талаар олон улсын мэргэжилтнүүдийн мэдээлэл, дэлхийд цуутай санхүү болон хөрөнгө оруулалтын томоохон байгууллагуудтай холбоо тогтоож, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж, Монголын Хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчдыг татах, бусад улс орны хөрөнгийн зах зээл дээр манай томоохон аж ахуйн нэгжүүдийг гаргах талаар төрийн бодлого, мэргэжлийн хүмүүсийн байр суурь, эрдэмтэд судлаачдын судалгааны ажлыг танилцуулах чиглэгдсэн.
Хуралд 10 гаруй орны Санхүүгийн болон стратегийн хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн биржүүд мөн түүнчлэн Гонгконг болон бусад санхүүгийн төвүүд дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн, аудитын, пиар болон үнэлгээний пүүсүүд, зуучлах байгууллагууд, Монголын томоохон компаниуд болон Монголд уул уурхайн ордтой хилийн чанадад байрладаг компаниуд, Засгийн газрын агентлагууд, Их дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд зэрэг 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хуралд ШУТИС, КтМС-ийн Эдийн засаг, санхүүгийн профессорын багийн тэргүүлэх профессор доктор, дэд профессор Б.Энхтуяа “Монголын санхүүгийн орчин” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Энэхүү хурал нь ШУТИС-ийн 50 жил, Эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсэний 50 жилийн ой угтсан арга хэмжээний хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
“Recovering Mongolia” олон улсын хурал

