ШУТИС-ийн 50 жилийн ой, Эдийн засаг, менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Компьютерийн ухааны салбарт мэргэжилтэн бэлтгэсний 25 жилийн ойг тохиолдуулан Монголын эдийн засаг, бизнес, мэдээллийн технологийн салбарт амжилт гаргасан, дээд боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан дараахи нэр бүхий 6 хүнд 2009 оны 9 сарын 19-ны Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр КтМС-ийн “ХҮНДЭТ МАГИСТР” цол олгов.
1. БАЗАРЫН ЖАРГАЛСАЙХАН - Залуу судлаач сангийн тэргүүн
2. ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЬЯАБАЗАР - Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
3. ЦЭЛМЭГИЙН ОЮУНБАТ – Хөх сүлд групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөх сүлд Соёл сан ТББ Гүйцэтгэх захирал
4. БАЯРЫН АЛТАНГЭРЭЛ – Монгол контент ХХК-ийн ерөнхий захирал
5. ГОТОВЫН БААСАНХҮҮ – Тавантолгой шин ХХК-д орлогч дарга
6. БААТАРЫН ЦАМБАДЭЛГЭР – Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн “ЛИДЕР” багийн дасгалжуулагч



