Хөтөлбөрийн танилцуулга:
Энэхүү хөтөлбөр нь ӨАБНУ-ын Мancosa сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй Бизнесийн удирдлагын (MBA) хөтөлбөр бөгөөд дээд боловсрол эзэмшсэн, удирдах ажлын туршлагатай /2-оос доошгүй жилийн/, дунд болон дээд төвшний менежерүүдэд зориулагдсан юм. Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн зорилго нь компани болон түүний нэгж хэсгүүдийг удирдах, удирдлагын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэхэд оршино. Мөн удирдлагын ур чадварыг хөгжүүлэх, шинээр эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Уг хөтөлбөр нь дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ӨАБНУ-ын Маncosa сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн агуулга, стандартаар явагдах бөгөөд ажлын зөв чөлөө багатай, удаан хугацаагаар ажлаасаа хөндийрөн гадаадад суралцах боломжгүй, бизнес эрхэлдэг удирдах ажилчдад өөрийгөө хөгжүүлэх бодит боломжийг олгож байгаа юм.
Бизнесийн удирдлагын магистрын сургалтын хөтөлбөрийн дагуу 12 тусгай курс болон “Бизнесийн англи хэл”-ний курсийг судлах бөгөөд сургалт англи, орос хэл /аль нэг хэлийг нь сонгох боломжтой/ дээр явагдана. Сургалтад ашиглагдах ном, гарын авлага, сургалтын материалуудыг Мancosa сургуулиас бүрэн хангана.


