MANCOSA нь ӨАБНУ-н тэргүүлэх зэргийн менежментийн сургууль бөгөөд Африк тивд болон Энэтхэгийн далайн арлуудад нэр хүндтэй, чанарлаг менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль юм. MANCOSA нь бакалаврын (under graduate) болон магистрын(post graduate) төвшинд зайн сургалтыг хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч байна. Зайн сургалтын энэ хэлбэр нь суралцагчдын зав зай багатай амьдралын хэв шинжид тэдний мэргэжлийн хүсэл зорилгыг уян хатан уялдуулсан, хүн бүрийн онцлогт тохирох сургалтыг санал болгодог.
MANCOSA – н бүхий л хөтөлбөрүүд нь олон улсын төвшинд баталгаажсан дээд боловсролын академик стандартуудаар хүлээн зөвшөөрөгдсөн юм. MANCOSA нь хувийн хэвшилийн дээд боловсролын институт гэж бүртгэгдсэн байдаг бөгөөд бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр(MBA) нь Өмнөд Африкийн дээд боловсролын зөвлөлөөр (Council on Higher Education in South Africa) хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан байна. Түүнчлэн мөн Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр нь /Namibian Qualifications Authority, Mauritius Tertiary Commission, Zambian Ministry of Education /-р хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан.
MANCOSA –н эрмэлзэх зүйл (vision) нь: Дэлхийн төвшний, тэргүүлэгч дээд боловсролын институт гэсэн байр сууриа хүлээн зөвшөөрөгдсөн(accredited), хямд төсөр(affordable), хүрч болохуйц(accessible) байдлаар хадгалж, хамгаалах явдал юм.
MANCOSA-н эрхэм зорилго (mission) нь: Бүс, орон нутаг болон оюутнуудын хэрэгцээнд тохируулсан сургалтын хөтөлбөрүүдийн хүрээнд өөрчлөгдөж байгаа удирдлагын боловсролын хэрэгцээнд хувь нэмэр оруулахад оршино.


