ШУТИС-ийн математикийн сургууль байгуулагдсаны10 жилийн ойн нэрэмжит 2010 оны ШУТИС-ийн Оюутны Математикийн Олимпиадын II даваа 4-р сарын 17-д Математикийн Сургууль дээр амжилттай явагдлаа.
Бүрэлдхүүн Сургууль бүрээс шалгарсан 118 оюутан оролцсоноос КТМС-ийн Б.Анх-Эрдэнэ(SW06D025) түрүүлж, КТМС-ийн М.Цэцэнцэнгэл(SW08D003) ,ӨвТС-ийн Ж.Бат-Ирээдүй нар II байр, ДаТС-ийн Эрдэнэтулга, МС-ийн Ө.Оюунчулуун нар III байр тус тус эзэллээ.
The News
ШУТИС-ийн 2010 оны Оюутны Математикийн 9-р Олимпиад боллоо.
Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө.
КТМС—ийн магистрант, докторантуудын Эрдэм шинжилгээний хуралд:
Компьютерийн ухааны салбарын 5 магистрант, 6 докторант нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс магистрантуудаас 1 байрт магистрант А.Жаргалсайхан “3 хэмжээст зайн сургалтын систем” илтгэлээр, 2-р байрт Э.Энхбаяр “Хайлтын системд бүртгэлтэй электрон худалдаа” илтгэлээр, докторантуудаас 1 байранд докторант Н.Чулуунбаатар “Тархмал байршил бүхий мэдрүүрийн сүлжээг хүний зүрхний зайны оношлогоонд хэрэглэх нь” илтгэлээр, 2-р байранд докторант Kim Young Мi “Introduction to Corpus-based machine translation for Korean-Mongolian languages” илтгэлээр, тус тус шалгаран ШУТИС-ийн магистрант, докторантуудын нэгдсэн хуралдаан оролцож Техник, технологийн чиглэлээр докторант Н.Чулуунбаатар “Тархмал байршил бүхий мэдрүүрийн сүлжээг хүний зүрхний зайны оношлогоонд хэрэглэх нь” илтгэлээр ШУТИС-д 3-р байранд шалгарлаа.
ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ YIII БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАСАН “БАЙГУУЛЛАГЫН ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ YIII БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
1. Уралдааны зорилго
Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
2. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
- Монголын үндэсний үйлдвэрлэл, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам, хүлээгдэж байгаа үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
Эдийн засаг, менежментийн салбарын түүхэн хөгжил
Манай салбарын түүхэн хөгжлийг авч үзвэл 1959-1962 онд Эдийн засгийн дээд сургуульд улс ардын аж ахуйн факультетын харьяанд Үйлдвэрийн эдийн засгийн тэнхим /эрхлэгч нь доцент дэд эрдэмтэн Л.Гүржав (1959-1962)/ байгуулагдсанаар суурь нь тавигдсан. 1960-аад оны дундуур сургуулиудийг шинээр байгуулсан буюу зарим тэнхимүүдийг өөр сургуульд шилжүүлснээр факультет, тэнхмийн бүтцэд өөрчлөлт орсон байна.
The News










