ШУТИС-ийн нийт оюутнуудын дунд зохиогддог уламжлалт англи хэлний олимпиадад КтМС-ийн оюутнууд амжилттай оролцлоо .
Англи хэлний уламжлалт олимпиад нь оюутан залуучуудын хэлний мэдлэг, бичиг яриан болон багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор 04-р сарын 12 - 05-р сарын 1ний хооронд гурван үе шаттай амжилттай явагдлаа. Олимпиад ШУТИС-ийн бүрэлдэхүүн 12 сургуулийн дунд зохион байгуулагдсан. Багууд дараах хөтөлбөрийн дагуу бэлдэж оролцсон. Үүнд :
1. Багийн мэндчилгээ, танилцуулга / Greeting & presentation /
2. Асуулт, хариултын тэмцээн / Quiz /
3. Багийн ахлагч нарын дундах тэмцээн / Leaders’ competitions /
4. Англи дууны тэмцээн / Singing contest /
5. Орчуулга / Translation /
III-р шатанд КТМС-ийн ‘’ Globalized – team’’ багийн гишүүд Г. Ханддорж / HW09D246/, Б. Тэгшбаяр / SW07D418/, Г. Дэлгэрцэцэг / BA08D008/, Г. Ариунбилэг / PT08D062/, Ж. Очмаа / SW07D019 / нарын оюутнууд амжилттай сайн оролцон шагналт байранд орсон .
Нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!
Гадаад хэлний тэнхим
“Эрдмийн шувуу” YIII бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.
ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Эрдмийн шувуу” цомын төлөөх “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний YIII бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.
Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.
Бусад мэдээллүүд...
Хуудас 1 -н 2
Дотоод мэдээ


