Таны байршил Оюутан Оюутны байр

Оюутны байр

Захирал

Оюутан, мэргэжил дээшлүүлэгчдийн байрны /ОМДБ/ гол зорилго нь:

Байрны оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний ая тухтай сурч хүмүүжих, амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. ОМДБ-нд ШУТИС-ийн оюутнаас гадна харъяа орон нутгийн сургуулиас магистр, докторантад суралцах багш, ажилтан, спорт урлагын тэмцээнд оролцох оюутан, гадаадын багш, дадлагажигчийг түр хугацаанд байрлуулдаг. Байранд амьдардаг оюутнуудад дараах үйлчилгээг үзүүлдэг.
1    Сургалтын үйлчилгээнд

  • Байрны 3дугаар давхарт 1000 гаруй ном, сурах бичгийн фондтой, 50 хүний суудалтай 2 уншлагын танхим ажилладаг.
  • 2дугаар давхарт 16 компьютер бүхий интернет сүлжээг оюутан нар ажиллуулдаг.
  • Байрны үнэмлэхээр 7 хоногт нэг удаа биеийн тамирын заалаар үйлчилдэг
  • Соёл хүмүүжлийн календарчилсан төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлдэг.

2    Ахуйн үйлчилгээнд

  • Давхар бүртээ халуун усны газар ажиллуулдаг
  • Байрны жигүүр бүрийн оюутнуудад зориулж 1-2 хөлдөөгч тавьж өгсөн
  • Тээш хадгалах өрөөг ажиллуулах зэрэг үйлчилгээг үзүүлж байна