top
logo

Ozio2 Module

{oziogallery }

Цаг хэд вэ?


Маркетинг, Үйлдвэрлэл
Мэндчилгээ

1991 онд манай профессорын баг нь  Компьютерийн техник, менежментийн сургуулийн бүтцэд “Менежментийн тэнхим” нэртэйгээр анх  зохион байгуулагдсан бөгөөд  1997 – 2002 онд “Үйлдвэрлэлийн технологийн удирдлагын тэнхим”, 2002 – 2004 онд “Маркетинг - Олон улсын бизнесийн удирдлагын профессорын баг” нэртэйгээр ажиллаж байв. Энэ үед тус багийн удирдлагаар доктор, профессор Г.Батхүрэл, Доктор, дэд профессор Б. Нарангэрэл, Л.Отгонцэцэг нар ажиллаж байлаа. Улмаар 2005 онд ШУТИС – ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус багийг Үйлдвэрлэл – үйл ажиллагааны профессорын багтай нэгтгэж  “Маркетинг, үйл ажиллагааны удирдлагын профессорын баг”  нэртэйгээр 12 багшийн бүрэлдэхүүнтэйгээр өөрчлөн зохион байгуулсан ба уг багийн профессороор док (Ph.D), дэд профессор Л.Оюунцэцэг томилогдсон юм.


Манай баг нь 2007 оноос “Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг” болж  өөрчлөгдсөн ба эдүгээ тус багийн Тэргүүлэх профессороор нь доктор, дэд профессор Б.Нарангэрэл  ажиллаж байна.
Манай баг нь “Маркетингийн менежмент”, “Үйлдвэрлэлийн менежмент”, ”Жижиг бизнесийн менежмент”, “Үйлдвэрлэл ба Хүний нөөцийн менежмент”, “Үйлдвэрлэл ба Маркетингийн менежмент” зэрэг 5 мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг явуулдаг бөгөөд одоо дээр дурьдсан мэргэжлээр нийт 317 оюутан суралцаж байна.
Профессорын системд шилжсэнээс хойшхи 7 жилд тус баг нь нийт 6 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 206, магистрын зэрэгтэй 87 нийт 293 мэргэжилтэн бэлтгэн гаргасан бөгөөд манай нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан  байна.
Манай багт эдүгээ нийт 12 багш  ажиллаж байгаагаас Шинжлэх ухааны доктор(Sc.D) 1,  боловсролын доктор (Ph.D) 4  нийт таван доктор, профессор ажилладаг бөгөөд манай залуу багш нарын 57.1 хувь нь АНУ, Япон, Солонгос зэрэг улс орнуудад магистрын зэрэг хамгаалсан юм. Манай хамт олон сургалтын бакалаврын түвшинд 16, магистрийн түвшинд 12, докторын түвшинд 13 хичээлээр мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт явуулахын зэрэгцээ бизнесийн байгууллагын захиалгаар  богино хугацааны модулын сургалт зохион байгуулах, маркетингийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудлаар жилд дунджаар 10 гаруй эрдэм шинжилгээний төсөлт болон захиалгат ажлыг гүйцэтгэж байна.Мөн Ази номхон далайн технологийн төв, ОХУ-ын Г. В. Плехановийн нэрэмжит Эдийн засгийн академи, АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхай технологийн сургууль, Тайваны Чао Янгын их сургууль гэх зэрэг гадаадын 10 гаруй байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирлээ.
Манай  профессорын багийн дэргэд “ Жижиг дунд үйлдвэрлэлийн Судалгаа - сургалтын төв”, оюутны эрдэм шинжилгээ судалгааны “Инкубатор” клуб, Бүтээлч сэтгэлгээний “Миманса” клуб зэрэг оюутны сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага ажилладаг.
Бидний ойрын ирээдүйн тулгамдсан зорилтын нэг нь тус багийн хариуцсан мэргэжилтэн бэлтгэх  сургалтын хөтөлбөрийн агуулга, уялдаа холбоог сайжруулж улмаар түүнийг олон улсын  түвшинд ойртуулах, олон шатлалт сургалтын агуулга, чанарыг сайжруулах, маркетинг, жижиг бизнесийн хөгжлийн асуудлаар судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх явдал мөн.


Маркетинг, Үйлдвэрлэлийн профессорын багийн эрхэм зорилго
Бизнесийн удирдлагын салбарт зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвартай, бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх болон маркетингийн удирдлага, жижиг, дунд бизнесийн хөгжлийн асуудлаар эрдэм судлалын ажлыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмэр оруулахад оршино.


Багийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Монгол улсын бизнесийн салбарт маркетингийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх
  • Маркетингийн судалгаа шинжилгээ, загварчлалын асуудал
  • ЖДҮ,бизнесийг хөгжүүлэх  чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогыг өргөн хүрээнд  сурталчлах , хэрэгжүүлэх  ажлыг төрөл бүрийн  арга хэлбэрээр зохион байгуулж , төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Инновацийн хөгжил, төлөвшлийн асуудал
  • Монгол улсын  бизнесийн орчин,технологи-бизнесийн инкубаци, жижиг дунд үйлдвэрлэл,
  • Бүтээмж чанарын менежтентийн чиглэлээр судалгаа явуулах, төсөл гүйцэтгэх
  • Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын уян хатан хөтөлбөр боловсруулж, урт богино хугацаат сургалтуудыг зохион байгуулах;
  • ЖДҮ, бизнесийн сургалт судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх жижиг дунд бизнесийг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх чиглэлд төр, олон нийт, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг оновчтой уялдуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ажиллах;
  • ЖДҮ-д технологи дамжуулах чиглэлээр судалгаа явуулах, технологийн үнэлгээ хийх;
  • Оюутнуудын бизнес сэтгэлгээг төлөвшүүлэн хөгжүүлэх, ажлын дадлага олгох зорилгоор оюутан инкубатор зохион байгуулж ажиллуулах;

Бэлтгэн гаргаж буй мэргэжил

  • Маркетингийн менежмент
  • Жижиг дунд үйлдвэрийн менежмент
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Үйлдвэрлэл ба Хүний нөөцийн менежмент
  • Үйлдвэрлэл ба Маркетингийн менежмент

Профессорын багийн дэргэдэх байгууллага


Жижиг дунд үйлдвэрлэлийн Судалгаа - сургалтын төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  1. ЖДҮ, бизнесийн орчны судалгаа;
  2. Маркетинг, зах зээлийн судалгаа;
  3. ЖДҮ, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны иж бүрэн шинжилгээ, оношилгоо;
  4. ЖДҮ, бизнесийн байгууллагын бүтээмж, чанарын судалгаа;
  5. Бизнес төсөл боловсруулах;
  6. ЖДҮ-ийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
  7. Богино хугацааны сэдэвчилсэн болон модулийн сургалтууд;
  8. ЖДҮ эрхлэгчдэд мэргэжлийн  зөвлөлгөө өгөх болон функциональ мэргэжилтнүүдээр хангах үйлчилгээ үзүүлэх;
  9. ЖДҮ-д технологи дамжуулах чиглэлээр судалгаа явуулах,  технологийн үнэлгээ хийх;
  10. Эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд бизнес, үйлдвэрлэлийн байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, зуучлах;
  11. Мэдээллээр хангах

Багийн бүрэлдэхүүн

 

  1. Тэргүүлэх профессор: Доктор (Ph.D), дэд профессор  Б.Нарангэрэл
  2. Профессор: Доктор (Sc.D), профессор  Л.Оюунцэцэг
  3. Ахлах багш:Доктор (Ph.D), дэд профессор  Л.Отгонцэцэг
  4. Ахлах багш: Доктор (Ph.D)  Х.Ариунаа
  5. Ахлах багш:  Доктор (Ph.D)  Ж.Ганчимэг
  6. Ахлах багш: Магистр Б.Оюунтунгалаг
  7. Ахлах багш : Магистр Д.Ганбаатар
  8. Багш: Магистр Д.Баярмаа
  9. Багш: Магистр М.Саруул-Эрдэнэ
  10. Багш: Магистр Т.Гаравхүү
  11. Багш: Магистр М.Заяа
  12. Багш: Магистр О.Тамир
  13. Гэрээт багш: Магистрант Ч. Энх – Амар
  14. Туслах ажлтан: Бакалавр Ж.Батбаяр

 

 

ГИШҮҮД



Статистик

Үйлдлийн систем : Linux c
PHP : 5.2.6-3ubuntu4.5
MySQL : 5.0.75-0ubuntu10.2
Цаг : 10:59
Кеш : Идэвхгүй
GZIP : Идэвхгүй
Гишүүд : 3
Мэдээлэл : 30
Вэб холбоос : 7
Мэдээллийг Үзсэн Тоо : 490

Тантай хамт

Манайд 2 зочид онлайн

bottom
top

Popular


bottom

Суурилсан: Joomla!. Designed by: Free Joomla 1.5 Theme, linux hosting. Valid XHTML and CSS.