Мэдээллийн Технологийн "ОНЫ ХҮН" 2010 шалгаруулалтын "АНXДАГЧ" номинацид А.Эрдэнэбаатар багш шалгарлаа
"Монголын Хөгжлийн Гарц" ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мэдээллийн Технологийн "ОНЫ ХҮН" 2010 шалгаруулалтын арга хэмжээ 2010 оны 12-р сарын 16-ны өдөр болж өнгөрлөө.
Шалгаруулалтын "АНХДАГЧ" номинацид манай сургуулийн тэргүүлэх профессор А.Эрдэнэбаатар багш шалгарлаа. Эрдэнэбаатар багшдаа нийт хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.