1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Програм хангамжийн амжилт

Манай оюутнууд Азийн их дээд сургуулиудын, монгол улсын их дээд сургуулиудын, Важпайн нэрэмжит, Японы ФужиИнфокс компаны нэрэмжит зэрэг програмчлалын олимпиадад тогтмол амжилттай оролцож ирсэн.

Монгол улсын Cтандартчилал, Хэмжилзүйн Үндэсний төвийн захиалгаар програм хангамж мэргэжлийн дээд боловсролын Монгол улсын стандарт боловсруулж хүлээлгэн өгсөн. Мөн програм хангамж мэргэжлийн бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөг боловсруулж БСШУ яамаар батлуулсан. Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн 3 хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулахад амжилттай оролцсон.

Програм хангамж мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг Дээд Боловсролын Магадлан итгэмжлэлд оруулахаар бэлтгэн ажиллаж байна.


2008 оны ITPEC шалгалт

Манай багш нар мэдээллийн технологийн инженерийн мэргэжлийн ур чадварын олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх ажилд идвэхтэй оролцохын зэрэгцээ өөрсдөө ITPEC-ийн шалгалтыг өгч, олон улсын түвшний мэргэжилтэн болохоо харуулсан гэрчилгээг багш A.Хүдэр авлаа.

 


Улсын програмчлалын XX олимпиад

2010 оны 04 сарын 16-17, СЭЗДС


2007 оны ITPEC шалгалт

Манай багш нар мэдээллийн технологийн инженерийн мэргэжлийн ур чадварын олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх ажилд идвэхтэй оролцохын зэрэгцээ өөрсдөө ITPEC-ийн шалгалтыг өгч, олон улсын түвшний мэргэжилтэн болохоо харуулсан гэрчилгээг багш Ж.Хаш-Эрдэнэ, Ч.Эрдэнэбат нар авлаа.


Улсын програмчлалын XIX олимпиад

2009 оны их дээд сургуулиудын програмчлалын олимпиадад багш A.Хүдэр ахлагчтай баг шалгарч МХХТГ-ын шилжин явах цом, хувийн амжилтаар програм хангамжийн оюутан Б.Батбаатар I байр, A.Амгаланбаатар II байр эзлэлээ.


Улсын програмчлалын XVIII олимпиад

2008 оны улсын програмчлалын XVIII олимиадад багаараа II байр, хувийн амжилтаараа оюутан A. Амгаланбаатар I байр, Б.Батбаатар II байр тус тус эзлэлээ.