Товч танилцуулга
Үйл ажиллагаа
Компьютерийн ухаан, програм хангамжийн мэргэжлээр бакалавр, магистр болон докторын сургалтыг явуулдаг. Нийт 700 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Бакалаврын сургалтанд жилд дунджаар 60 оюутан, магистрт 20, докторт 1-2 оюутан элсэж, бакалаврт 20, магистрт 10-15 оюутан төгсдөг. Энэ хичээлийн жилд бакалаврт 430, магистрт 40 гаруй, доктор 4 оюутан суралцаж байна.
Эрдэм шинжилгээ судалгааны чиглэл
Програм хангамжийн аюулгүй байдал, хамгаалалт; Монгол хэлний компьютерийн боловсруулалт; Олон процессорын кластер компьютер; Нээлттэй эх хөгжүүлэлт.
Сургалтаас гадна багийн профессор, багш нараас байгууллага,аж ахуй нэгж, иргэдэд мэргэжлийн сургалт явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, захиалгаар програм хангамжийн шинжилгээ зохиомж хийх, хөгжүүлэх, тестлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Түүх
- МАХН-ын Төв Хороо, БНМАУ Сайд нарын зөвлөлийн 29-p тогтоолын шийдвэрээр 1983 оны 10-15нд Дээд Сургууль дундын Удирдлагын Автоматжуулсан Систем Тооцоолох Техникийн тэнхим байгуулагдсан.
- 1984-2-16 ПДС-ийн ИЭЗФ-ийн харьяанд тус тэнхим байгуулсан
- 1987 онд Тус тэнхимд АУС мэргэжлээр анхны 20 оюутанг элсүүлсэн
- 1991 онд Инженерийн сургалтын төв байгуулагдсан. Програм хангамжийн тэнхим гэж өөрчлөн нэрлэх болсон
- 1992 онд Төвийг Компьютерийн техник, Менежментийн Сургууль болгон өргөтгөсөн
