1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Төслийн хуваарь

Зөвлөгөө

10 / II Пүрэв гарагийн 15:00-18:00 цагт 202 тоотод болно. Дэлгэрэнгүй »

Дипломын хуваарь

Зөвлөгөө

17 / II Пүрэв гарагийн 15:00-18:00 цагт 202 тоотод болно. Дэлгэрэнгүй »

Магистрын хуваарь

Зөвлөгөө

24 / II Пүрэв гарагийн 15:00-18:00 цагт 202 тоотод болно. Дэлгэрэнгүй »

ПХ төслийн ажилд тавих үндсэн шаардлага

Компьютерийн системийн програм хангамжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шинжилгээ зохиомж хийх, програм хөгжүүлэх, тестлэх, програмын бичиг баримт боловсруулах ажлыг оюутан бүр хийж гүйцэтгэнэ

2.1 ПХ-ийн төслийн баримтын бүтэц

2.1.5 Судалгаа

Програмыг хэрэглэх хэрэглэгч, байгууллага, системийн танилцуулга, системийн бүтэц, зохион байгуулалт, хэрэглэгчдийн жагсаалт, тэдгээрийн үүрэг, роль, програмд шаардагдах компьютерийн нэмэлт тоног төхөөрөмж, тэдгээрт тавих шаардлагыг судлаж бичнэ.

Эдгээрийг хүснэгт, зураг диаграм графикаар дүрслэж болно.

Төслөөр сонгосон програм хангамжтай төсөөтэй болон ижил програм хангамжуудыг судлаж харьцуулсан судалгаа гаргаж өөрийн програмын давуу болон дутагдалтай талуудыг бичнэ.

2.1.6 Төсөл

Төсөл технологийн сонголт; зохиомж ба тестлэлт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Технологийн сонголт: Програмыг хөгжүүлэхэд хэрэглэсэн програм хангамж, технологийн жагсаалт гаргана. Програмыг хэрэглэхэд шаардагдах програм хангамжууд, тэдгээрийн сонголт; хэрэглэгдэх оролт гаралтын тоног төхөөрөмжүүд, сүлжээний сонголт;

Зохиомжлолт: Энэ нь програмын ба өгөгдлийн сангийн зохиомж гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Програмын зохиомжид хэрэглэгч-програмын харилцааны зохиомж, хэрэглэгчийн график интерфейс зохиомж; модулын загвар; өгөгдлийн урсгалын ерөнхий болон дэд зохиомжууд; маягт, тайлан болон дэлгэцийн зохиомжууд; бүтцийн англи хэл, шийдвэрийн мод орно.

Өгөгдлийн сангийн зохиомжид обьектын холбоосын ерөнхий болон өргөтгөсөн диаграмууд; өгөгдлийн толь; хүснэгтийн тохиолдлууд.

Хэрэв оюутан програмыг обьект хандлагат аргачлалаар хөгжүүлж байгаа бол хэрэглэгчийн түүх, use case, үйл ажиллагааны диаграм, класс диаграм, төлөвийн диаграм, дэс дарааллын диаграм байгуулсан байна.

Тестлэлт: Програмын дэд хэсгүүдийн тестийн загвар; тестлэх арга; тестүүд; тестийн үр дүн орохоос гадна хүлээлгэн өгөх эцсийн тестүүд; тестлэсэн тайланг агуулсан байна.

2.1.7 Дүгнэлт

Өөрийн гаргасан амжилтыг дүгнэж бичнэ.

2.1.8 Ашигласан материал

10-аас багагүй материал үүнээс програм хангамж технологийн материал 40% хэтрэхгүй байна.

2.1.9 Нэр томьёо

Зөвхөн төсөл, төгсөлтийн ажилд хамаарагдах нэр томьёо, мэргэжлийн чиглэлийн англи нэр томьёо түүний монгол орчуулгыг жагсаана.

2.1.10 Эх код буюу хавсралт

Энд програмын эх кодоос гадна програм хэрэглэх хэрэглэгчийн заавар бичиг боловсруулж хавсаргаж болно.

Төслийн ажилд програмын администратороос гадна 1-2 хэрэглэгч, дипломын ажилд 3-аас багагүй тооны хэрэглэгчтэй байхаар шаардлагыг бичнэ.

Төслийн ажил нь ерөнхийдөө

1.     Хавтас

2.     Нүүр хуудас

3.     Гарчиг

4.     Хэрэгцээ ба шаардлага

5.     Судалгаа

6.     Төсөл

7.     Дүгнэлт

8.     Ашигласан материал

9.     Нэр томьёо

10.  Эх код буюу хавсралт

2.1.1 Хавтас

Сургуулийн нэр, Мэргэжил, мэргэжлийн код, төслийн сэдвийн нэр, Оюутны овог нэр, код, Удирдагч багшийн овог нэр, цол зэрэг, хичээлийн жил, улирал бичигдэнэ.

2.1.2 Нүүр хуудас

Сургуулийн нэр, Мэргэжил, мэргэжлийн код, Cэдвийн нэр, Оюутны овог нэр, код, Удирдагч, зөвлөх багшийн овог нэр, цол зэрэг, хичээлийн жил, улирал бичигдэнэ.

2.1.3 Гарчиг

Бүх гарчиг дугаарлагдаж хуудсын дугаартай нь жагсаана.

2.1.4 Хэрэгцээ ба шаардлага

Програм хангамж хөгжүүлэх хэрэгцээ зах зээлд ямар байгааг товч бичнэ. Шинээр хөгжүүлж буй програмд тавих үндсэн шаардлагыг хэрэглэгч бүрээр жагсааж бичнэ. Үүнд системийн функционал болон функционал бус шаардлагуудыг дугаарлан жагсаана. Шаардлагатай бол бусад төрлийн нэмэлт (интерфейс, өгөгдөл, чанар, үйлдлийн) шаардлагуудыг жагсаана.

Шаардлага нь лавлагаа бүрдүүлэх, үндсэн үйлчилгээ буюу бүртгэл, хайлт (товч болон дэлгэрэнгүй), тайлан гэсэн хэсгээс бүрдэнэ.